
Давуу тал
Чадварлаг мэргэжлийн баг хамт олон, харилцагчийн сэтгэл ханамж, хурдан шуурхай найрсаг үйлчилгээ

Алсын хараа
Хүн бүрийн сайн сайхан амьдралын төлөө...

Эрхэм зорилго
Дэлхийн жишигт нийцсэн сэтгэл зүйн цогц үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлж, шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмэр оруулна.
Танилцуулга
Бидний тухай
Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн практикт хэрэглэгддэг сонгодог арга аргачлал, оношилгооны багаж тоног төхөөрөмж дээр шинжлэх ухааны үндэслэлтэй оношилгоо явуулж хүний бодит нөөц боломж, сэтгэл зүйн онцлог, авьяас чадвар зэргийг тодорхойлон зөвлөгөө өгч, хөгжүүлэхийн зэрэгцээ, сургалт, тренинг зохион байгуулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
Сэтгэл судлалын чиглэлээр салбартаа тэргүүлэх байгууллага болох эрхэм зорилготойгоор 2013 онд таван хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулсан. Манай байгууллага сургалт, судалгаа, оношилгоо зөвлөгөө, гадаад харилцаа, төсөл хөтөлбөр, маркетингийн албуудад 12 сэтгэл судлаач, 2 санхүү, 1 маркетингийн ажилтан, 2 захиргааны ажилтан зэрэг нийт 17 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Үйл ажиллагаа
Бид юу хийдэг вэ?

Сэтгэл зүйн оношлогоо
- Хүүхэд
- Хөгжлийн онцгой бэрхшээлтэй хүүхэд
- Насанд хүрэгчид
- Мэргэжлийн чиг баримжаа
- Байгууллагын хүний нөөц
- Спорт
Сэтгэл зүйн зөвлөгөө
- Хүүхэд
- Хувь хүн
- Гэр бүл
- Байгууллагын зөвлөх үйлчилгээ
- Спортын зөвлөгөө
- Бүлгийн зөвлөгөө
Сэтгэл зүйн сургалт
- Хүүхэд
- Насанд хүрэгчид
- Дасгалжуулагч, тамирчин
- Гэр бүлийн сургалт
- Байгууллагын хүний нөөц
- Сэтгэл зүйчид болон нийгмийн ажилтнууд
Түүхэн замнал
Байгууллагын түүхэн үйл явдлуудын мэдээлэл
Хамт олон
Мэргэжлийн баг
Манай хамт олонд мэргэжлийн сэтгэл судлаачдаас гадна чиглэл бүрийн чадварлаг экспертүүд ажилладаг.

Давуу тал
Биднийг сонгох шалтгаан

Оношилгоо, үнэлгээ, судалгааны давуу тал
Австри улсын “SCHUHFRIED” үйлдвэрийн албан ёсны дистербьютер “PSYTECH” ХХК, АНУ-ын “Stoelting, The Riverside Publishing компанийн сэтгэл зүйн тест оношилгоо, апарат төхөөрөмжид суурилсан сэтгэл зүйн ЦОГЦ үйлчилгээ

Сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ
2-оос дээш насны бүх хүнд сэтгэл зүйн ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөөг оношилгоо үнэлгээнд суурилан мэргэшсэн сэтгэл судлаачид өгдөг.

Манай сэтгэл судлаачид
Сэтгэл судлаачийн ёс зүйн дүрэм, Үйлчлүүлэгчийн нууцлалын журам, Байгууллагын. ажилтнуудын ёс зүйн дүрмүүдийг чандлан дагаж мөрддөг.

Төсөл хөтөлбөр
Эрүүл мэнд, боловсролын чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх туршлагатай хамт олон.

Сэтгэл зүйн сургалт
Сургалтыг хэрэгцээ шаардлагад нийцүүлэн мэдээлэл судалгааны үндсэн дээр боловсруулсан хөтөлбөрийн дагуу оролцоонд тулгуурлан зохион байгуулдаг.

Оношилгоо үнэлгээний аргууд
Найдварт чанар, итгэлцүүрийн хувьд өндөр бөгөөд монгол хүний онцлог тохируулан нутагшуулсан оношилгооны үр дүнд хувь хүний давуу сул тал, танин мэдэхүйн хэв загвар, хувийн онцлог зэрэг үзүүлэлтүүүд тодорхойлогдоно.

Тоног төхөөрөмж
Сүүлийн үеийн оффисын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээр бүрэн хангагдсан.
Хамтын ажиллагаа
Хамтран ажиллагч байгууллагууд







